Рио-2016 наадмын аюулгүй байдал, хамгаалалтад нийт 85 мянган албан хаагч ажиллаж байгаа талаар зохион байгуулах хорооноос мэдээллэв. Бразилын Батлан хамгаалах, Хууль зүй болон аюулгүй байдлын яамнаас хийсэн мэдээллээс үзэхэд эдгээрийн 47 мянга нь цагдаагийн, 38 мянга нь зэвсэгт хүчний албан хаагчид байх аж. "Рио-2016 бол Бразилын түүхэн дэх хамгийн том аюулгүй байдлыг хангах ажиллагаа болох гэж байна. Та бүхэн аюулгүй байгаа гэдэгтээ итгэж болно" хэмээн Риогийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Х.Белтраме хэлжээ. Зохион байгуулах хороо тамирчдын болон тэмцээнд оролцогчдын аюулгүй байдлыг юунаас ч илүү чухалчилж байгаа бөгөөд терроризмтэй тэмцэх алба, нууц алба зэрэг нэмэлт хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.