Өнөөдөр Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, Говь, тал хээрийн нутгуудаар аагим халуун үргэлжилнэ хэмээн Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Энэ сарын 2-ны 09:00-21:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа, Түргэний уулсаар 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар 34-39 градус бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 35-37 градус дулаан байна. Өглөө 06:00 цагт Улаанбаатарт 21 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Энэ сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр:
3-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-6-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр, 6-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.