Риогийн зуны олимптой холбогдуулж, "Lays" компани дөрвөн шинэ төрлийн чипс худалдаанд гаргах болсноо мэдэгдсэн. Бразилийн Пиканха, Хятадын Шечуан, Грекийн Тзатзики болон Энэтхэгийн Тикка Масала хэмээх нэрээр нэрлэгдсэн эдгээд дөрвөн төрлийн чипс улс улсынхаа өнгө төрхийг илэрхийлсэн давуу талтай аж. Тодруулбал Хятадын Шечуан чипсний амт нь тахианы мах санагдуулам гэнэ.
Эдгээр чипсийг энэ сарын 25-наас Бразилд худалдаалах болсон. "Frito-Lay" компанийн маркетингийн хэлтсийн дэд Ерөнхийлөгч Жеанни Чогийн хэлснээр бол тус компани цаашид шинэ төрлийн чипс худалдаанд гаргах талаар идэвхтэй хөөцөлдөж байгаа. Үндэстэн бүрийн хоолны амт шингээсэн шарсан төмс их амжилт авчирна гэдэгт итгэлтэй байгаа юм.