Хэдхэн хоногийн өмнө сүр дуулиантайгаар хуримаа хийсэн реппер GEE буюу дуучин Т.Мөнх-Эрдэнэ фэйсбүүк хуудсаараа дамжуулан өөрийгөө 20 фактаар тодорхойлжээ.
Ингээд GEE өөрийнхөө тухай хэрхэн бичсэнийг сонирхоё.
1. Хар нялхаараа цэргийн алба хаасан (5 настайдаа хохо)
2. 10 жилийн хугацаанд 7 сургууль дамжсан. ( өвөрхангай, 53, 44, 3, 80, 36, 81 )
3. Ахлах ангидаа реп бvжгийн хамтлагт байсан. ( 1 хороолол)
4. 8 төгсөхдөө улаан шугамны дээх нь их ойрхон жагссан. ( 89 )
5. 10 төгсөхдөө ангийнхаа багшийн хичээл дээр л ганц С тэй гарсан. Бусад нь А В ( геометр )
6. РТДС-д конкурс өгөөд 1т жагссан. (Хурган бэлдсэний хүчээр)
7. 1-р курсэд эхний семистртээ 3 шалгалтанд унаж хөөгдөнгөө алдсан. (Магтсан хүүхэн пффффффф)
8. Багын найзуудтайгаа ТОГЛООМОНД ХОЖИГЧ нэртэй хип хоп хамтлагт рэп хийдэг байсан. (Сайхан үе)
9. Анхны хайрдаа навс хаягдсан. Хохо ( намайг хаяад өөр залуутай яваа наасссссс )
10. Анхны цалин 100.000 төгрөгөө аваад машинтай бүх наазууддаа бензин хийж өгч байсан. (Тэр үед литр бензин 250 төгрөг байлаа)
11. Сургуулиа төгсөн дээд мэргэжилтэн болсон ч 1 жилийн хугацаанд эксель машинаар халтуур хийдэг байв. (2005 он)
12. Зурагтад ээжтэйгээ дэлгүүр түрээслэж өөрөө худалдагч хийдэг байсан. (Бас л ядардаг ажил шүү)
13. Бөмбөгөрт ундааны лангуунд ачигч хийж явлаа. (Та нар миний таазанд тултал өрсөн ундаануудыг харсан ч болоосой)
14. Анх 100.000 мянган төгрөгөөр 11-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр дуулж байв. (Лил төөгий дүүгийн захиалгаар хохо)
15. Оникстой хамтарсан тоглолтын тайзан дээр 3 хоног унтаагүйгээсээ болж ухаан алдах шахаж байв. (Хэнд ч мэдэгдээгүй зальжин :))
16. Тулааны спортыг шимтэн сонирхогч. (Мөн хичээллэгч)
17. Булчингаа чилээж кайф авдаг. (Миний дур)
18. Биеийн жингээрээ тоглох дуртай ( 1 сард 96 кг байсан бол 5 сард 85 кг одоо 100 кг байна)
19. 5 цомог гаргасныгаа зөвхөн эхлэл гэж боддог. (Аая)
20. Удахгvй нэг хөөрхөн юм хийнэ. (Цаг нь болохоор мэдээрэй)