МЖБХ өчигдөр "Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргалаа. Жүдочдын эхний ээлж маргааш 11.00 цагт эх орноосоо мордох бөгөөд өнөөдөр эх орондоо сүүлийн бэлтгэлээ базаасан юм. Энэхүү ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж баг тамирчиддаа амжилт хүслээ. Тухайлбал, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нийт тамирчдадаа хандаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өндөр амжилт гаргахыг хүссэн. Түүнчлэн энэ үеэр МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганбаатар баг тамирчиддаа амжилт хүсээд аж, ахуйн нэгж байгууллагуудыг олимпийн шигшээ багаа дэмжин ажиллахыг уриалсан юм. Мөн энэ үеэр өөрийн тэргүүлдэг "Макс" групп энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн жүдочийг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгдсэн юм. Түүнчлэн жүдо бөхийн тамирчдаа үдэн гаргах ёслолын үеэр МҮОХ-ноос нийт тамирчдадаа олимпод оролцох эрхийн мандат болон мөнгөн тэтгэлгийг албан ёсоор гардуулж амжилт хүссэн юм.