2016 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн аюултай түвшинг 10-60 см даван хүчтэй үерлэж байна.
Хангай нурууны өврөөс усжих Байдраг гол Баянбүрд сум, Завхан гол Дэлгэр сум Гуулин тосгон орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, үерийн түвшинг 20-30 см тус тус давж үерлэж байна.
Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусч буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, хүүхэд хүмүүсийг байнгын хараа хяналтад байлгаж үерийн аюулаас урьдьчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.