Гоолиг байхад тамхи тус болдог уу? Тамхи татахаа болимогц таргална гэж нэг хэсэг нь боддог. Хоолны ээлжит дэгээ барихаар шийдэхдээ эмэгтэйчүүд өлсөхөөс болгоомжлон татах тамхиныхаа тоог албаар олшруулж, харин сэтгэл санаагаар унахдаа согтууруулах ундаа уудаг. Хэрвээ хэтдээ хорт хавдартай болохыг хүсээгүй бол та никотиныг гоолиг бие, гоо сайхныхаа заналт дайсан гэж үзэх хэрэгтэй.
Суугаа ажилтай хүмүүс болон орой үдэш амтат бялуу идэх нь хүний биеийн галбирт хортой. Үүнтэй хэн ч маргахгүй байх.
Гэвч архи, тамхи илүүдэл жингээсээ хасахад тус болдог гэж олон хүн эндүүрдэг.
Иргэний үнэмлэхэд зааснаар залуу байх уу, эсвэл биологийн насаараа залуу байх уу?
Францын алдартай хүнс болох кофе, тамхи, коньяк хэсэг хугацаанд туранхай байхад тус болдог ч эрүүл мэндэд муу. Тэгээд алдартай сонгодог кинонд франц бүсгүйчүүд төлөвлөж байгаад бус, харин зүрх нь шархлахаар тэдгээр хүнсийг хэрэглэдэг. Хайртай хүн нь яваад өгөхлөөр мэдээжийн хэрэг, хооллох дуршил буурна, харин гар хундага болон тамхи руу сунаж эхэлдэг. Дашрамд хэлэхэд, Парисын бүсгүйчүүдийн 86 хувь тамхи татдаг байна. Францын хүүхнүүд өөр эртэй учрах хүртлээ тамхи татдаг ажээ.
Францын Elle сэтгүүлд бичсэнээр, тус улсын томоохон хотуудад оршин суудаг эмэгтэйчүүд шинэ амрагтай болох эрэлд хамгийн их удаа гэхэд нэг сар зарцуулдаг. Гэхдээ долоо хоногийн дараа гэхэд л шүтэн бишрэгчтэй болж, хүүхнүүдийн нүүрэн дээрх нулимс хатдаг байна.
Яагаад тамхи турахад саад болдог вэ?
Никотин бие махбодид шингэхдээ шаардлагатай ферментүүд боловсроход саад болдог. Хамгийн түрүүнд шүдний паалан муудаж эхэлдэг. Тамхичдын шүд мэдрэмтгий, буйлны үрэвсэлтэй байдаг. Үүний сацуу тамхичин никотиныг сорж, залгих бүрт шүлс ялгарах нь ихэсч, ходоодны ажиллагааг шууд хямруулдаг байна. Хоол идсэний дараа тамхи татсанаар хагас дутуу боловсорсон хоол хүнс гэдэсний замд үлддэг.
Тамхи татсанаас үүдэлтэй уршгаас нүүрээ хэрхэн хамгаалах вэ?
Хооллох дуршил буурах нь ходоодны ажиллагаа хямарсны илрэл. Идсэнээ шингээхэд маш хүнд байдаг. Бүдүүн гэдэс үрэвсэх, хийгээр дүүрэх зэрэг уршиг илэрч эхэлнэ. Турахын тулд амин чухал бодисын солилцоо явагдаж байх нь чухал байдгийг анхаарч, бие махбодийнхоо үйл ажиллагааг хямраахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Никотины өөр бас нэг онцлог нь бие махбодийн коллаген боловсруулах ажиллагаанд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг байна. Колланген нь арьсны торгомсог байдлыг хадгалж, үрчлээ үүсэх үйл явцад саад учруулах учиртай байдаг. Тэрчлэн никотин зүрх-судасны тогтолцоонд сөрөг нөлөөтэй. Уушгины ажиллагааг алдагдуулж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, цусны жижиг судсууд агшихад хүргэдэг. Биеийн дасгал хөдөлгөөн хийхэд хамаагүй хүнд болдог аж. Дасгал хөдөлгөөн бодисын солилцоо, цусны эргэлтийг идэвхжүүлдэг бол, тамхи эдгээр үйл явцыг эрс сааруулдаг. Цусны эргэлт муудсанаар танд целлюлит үүсч, биеийн галбир алдахад хүргэдэг байна.
Тамхи татсанаас үүдэлтэй олон тооны өвчнөөс эмээхгүй байгаа бол тамхи таны гоо сайхныг иднэ гэдгийг санах нь зүйтэй болов уу. Эрдэмтдийн тооцоолсноор, тамхи татахаа больсон эмэгтэйчүүд хагас жилийн дараа наснаасаа 3-7 жилээр залуу харагддаг ажээ.