ОХУ-ын Оренбург мужийн дархан цаазат газар болон Монголын талаас Хустайн байгалийн цогцолбор газар тахь үржүүлэхэд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа гэж “Заповедники Оренбуржья” улсын газрын захирал Рафиля Бакирова мэдэгджээ. “Энэ нь тахь үржүүлэх чиглэлийн шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр юм. Арвин туршлагатай монголчууд сургалт, дадлага явуулахад бидэнд тусална гэж найдаж байна” гэж Бакирова онцолжээ. Мал эмнэлгийн хуультай холбоотойгоор Монголоос Орос руу тахь аваачих боломжгүйг тэрбээр тэмдэглэсэн байна. Оренбург мужид тахь үржүүлгийн төв нээснээр Оросын тал нутаг 20-30 жилийн дараа зэрлэг адуун сүрэгтэй болох боломж нээгдэж буй гэнэ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Дэлхийн экологийн сангийн дэмжлэг, Оросын Шинжлэх ухааны академийн оролцоотойгоор тус улсын Байгаль орчны яамны төслийн хүрээнд Францын Тахийн холбооноос Оренбургт тахь аваачсан аж.