Өнгөрсөн жил хөлтэй болгон "Хөвсгөл" явсан зун болж өнгөрсөн ч хараахан явж амжаагүй хүмүүс олон байгаа биз ээ. Тэгвэл энэ жил явахаар төлөвлөж байгаа хүмүүст "Хөвсгөл"-ийн талаархи багахан мэдээллийг хүргэж байна.
Үзэсгэлэнт “Хөвсгөл нуур”-ын нэрээр нэрлэгдсэн Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун, зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Нийслэл Улаанбаатараас 779 км хол зайд оршдог.
Хөвсгөл аймаг нь мөнх цаст сүрлэг уулс, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, өргөн уудам хөндий хосолсон байгалийн үзэсгэлэнт нутаг бөгөөд энэхүү үзэсгэлэнт онгон байгаль, түүхийн дурсгалууд, олон төрлийн ховор ургамал, амьтан зэргээрээ гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татаж, “Монголын Щвейцарь” хэмээн нэрлэгддэг болжээ. Хөвсгөлийн хамгийн өвөрмөц газруудыг тайлбартайгаар хүргэж байна, тайлбарыг зурган дээрээс харна уу.