Нас ахихаараа яг л ийм эмэгтэй болох юм шүү ... Цоглог, хөгжилтэй, нэгэндээ халамжтай, үерхэлдээ үнэнч тэднийг хараад надад ийн бодогдсон юм. “Хоёр эмэгтэйн нөхөрлөл ямагт гуравдагч этгээдийнхээ эсрэг үгссэн хуйвалдаан байдаг”, “Эрэгтэйчүүдийн нөхөрлөл бол жинхэнэ” гэх хэний ч юм бэ гаргасан афоризмыг үгүйсгэсэн тэдний нөхөрлөл 29 жилийн түүхтэй. Эргээд ярихад сайхан, нөхөрлөлийн ийм л дурсамж үлдээж амьдрах юм сан ... Жүжигчин Н.Отгонтогос, нэвтрүүлэгч Д.Цовоо нартай ярилцсанаа хүргэе.
-Та хоёрын нөхөрлөл хэзээнээс эхэлсэн бэ?
Н.Отгонтогос: -1985 оноос Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр ажиллаад хоёр жил болж байтал Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги төгссөн нэг их ганган охин ирсэн нь Цовоо. Манай театрт И.Нямгаваагийн гэргий Долгор, “Би чамд хайртай” киноны Үрлээ буюу Пүрэвмаа, Зандармаа гээд нэг үеийн охид байлаа. Тэнд ажиллаж байхдаа урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Нямдаваагийн найруулсан “Модон могой” кинонд Цовоо пионерийн удирдагч, би зуслангийн эмчийн дүрд тоглосон. Театр, тэр кино биднийг холбосноос хойш 29 жил өнгөрчээ.
Д.Цовоо: -Одоогийн Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар, УДЭТ-ын продюсер О.Гэрэлсүх нар Пионерийн ордны жүжгийн дугуйланд сурдаг байхдаа тэр кинонд тоглосон юм. Тухайн үед миний охин зургаан сартай, Тогосоо жирэмсэн байсан. Өдөржин зураг авалтад оролцоод орой нь охидтойгоо элдвийг ярилцаж, дуулж хуурддаг байсан сан. Би гитарнаас салдаггүй охин байлаа. Бидний залуу насны нандин дурсамж Хүүхэлдэйн театртай их холбоотой.
-Та хоёрын нөхөрлөл хэзээнээс эхэлсэн бэ?
Н.Отгонтогос: -1985 оноос Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр ажиллаад хоёр жил болж байтал Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги төгссөн нэг их ганган охин ирсэн нь Цовоо. Манай театрт И.Нямгаваагийн гэргий Долгор, “Би чамд хайртай” киноны Үрлээ буюу Пүрэвмаа, Зандармаа гээд нэг үеийн охид байлаа. Тэнд ажиллаж байхдаа урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Нямдаваагийн найруулсан “Модон могой” кинонд Цовоо пионерийн удирдагч, би зуслангийн эмчийн дүрд тоглосон. Театр, тэр кино биднийг холбосноос хойш 29 жил өнгөрчээ.
Д.Цовоо: -Одоогийн Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар, УДЭТ-ын продюсер О.Гэрэлсүх нар Пионерийн ордны жүжгийн дугуйланд сурдаг байхдаа тэр кинонд тоглосон юм. Тухайн үед миний охин зургаан сартай, Тогосоо жирэмсэн байсан. Өдөржин зураг авалтад оролцоод орой нь охидтойгоо элдвийг ярилцаж, дуулж хуурддаг байсан сан. Би гитарнаас салдаггүй охин байлаа. Бидний залуу насны нандин дурсамж Хүүхэлдэйн театртай их холбоотой. Гурван байгууллагын (Драм, Хүүхэлдэйн театр, Ардын дуу бүжгийн чуулга) сонсгол хурал лхагва гариг бүр болно.
Зандармаа бид гурав хамгийн хойно суучихаад сандлын ард нуугдаж хөхрөлдөнө. Драмын театр, Хүүхэлдэйн театр хонгилоороо холбогддог. Тэндээ теннисний ширээтэй. Завсарлагаанаар хоёр театраараа талцаж, тоглодог байлаа. Нэг удаа би шарандаа Драмын театрын Долгорыг теннисний цохиураар цохиод авч билээ. Түүнээс болж биднийг хурлаар хэлэлцээд, тэнд теннис тоглохыг болиулсан даа.
Д.Ц: -Зандармаа, Тогосоо бид гурав “Куклын гурван хөөрхөн” нэрээрээ, сахилгагүйгээрээ их алдартай. Гуанзанд ороход хүмүүс шуугилдаж байвал “Куклын гурван хөөрхөн л биз” гэнэ. Театр маань залуу охид олонтой болохоор нэг хувцас моодонд ороход өнгө сөөлжүүлж, ижлийг худалдаж авцгаана. Тухайн үед сонголт гэхээр юм байгаагүй. Моодонд орсон загварыг дуурайлгаж оёно. Ямар сайндаа л Оросын эмээ бандааш дэлгүүрээс аваад, дотор талыг нь гадагш харуулж цамц оёх вэ дээ. Дотор нь үстэй, зөөлөн болохоор оёсон цамц яг өдөн юм шиг харагддаг байсан. Хуучин жийнсээрээ гутал оёод л өмдтэйгөө хослуулчихна. Тэр үедээ бид “тасарчихсан”, моодны охид байлаа.
Н.О: -Цовоо гоё, гоё юм их оёно оо. Бидэнд оёж өгнө, дэлгүүрээс илүү юм авснаа бэлэглэж, заримыг нь худалдана. Театраараа хөдөө бригадаар их явдаг байлаа. Тоглолтын дараа үдэшлэгт нөгөө гоё хувцаснуудаа өмсөөд л орцгооно шүү дээ.