Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Балж, Хурх зэрэг гол үерийн аюултай түвшинд хүрсний улмаас Хэрлэн голд дөрвөн хүн осолджээ. Хэрлэн, Батноров сумын нутагт Хэрлэн голд осолдсон хоёр хүний цогцсыг тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид 2-3 хоног хайсны эцэст олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж.
Харин Баянмөнх сумын нутагт осолдсон Б-г эрэн хайж явсан Бор-Өндөр суман дахь аврах 49 дүгээр ангийн салааны дарга, 29 настай Д өөрөө усанд осолдсон байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас ийм осол болсон гэж холбогдох албаныхан үзэж байгаа гэнэ.
Аврагчид усанд осолдсон хүнийг автомашин, завь, аврах хантааз, якр, аврах олс, цагариг, гүний хэрэгсэл зэрэг багаж хэрэгсэлтэйгээр эрдэг юм байна.