Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн офицер, ахмад Ж.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг Сум дундын 20 дугаар шүүх нэлээд удаан хугацааны туршид шийдвэрлэлгүй байсны эцэст өнгөрсөн долоо хоногт хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс уг хэргийг удаа дараа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн гурван ч удаа 20 дугаар шүүх рүү буцаасан юм.
Шүүгдэгч Ж.Эрдэнэчимэг 2011 онд иргэн Н.Золзаяагаас “Дүүгийн чинь хэргийг нааштайгаар шийдвэрлүүлж өгнө” хэмээн хоёр сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Прокурорын байгууллага уг хэрэгт бусдын эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилж үүлсэн. Гэсэн ч уг хэрэг шүүгдэгчийн таньдаг шүүгчид хуваарилагдсанаас янз бүрийн шалтгаанаар хурлыг хойшлуулж, нэмэлт мөрд өн байцаалтад буцаалгах зэргээр аргацаасаар өдий хүргэсэн юм.
Харин өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаас Ж.Эрдэнэчимэгийг бусдын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, хөд өлм өрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгд үүлсэнтэй тэнцэх хэмжээний төгр өгөөр торгохоор шийдвэрлэсэн бол Н.Золзаяаг цагаатгажээ.
Г.РАВЖАА