1997 оны долдугаар сар. Баянзүрх дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн суурин дээр Б.Даш-Яндаг ахлагчтай менежментийн баг “Баянзүрх Эмнэлэг” ХХК-ийг байгуулан, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж байв. Тухайн үед дүүргийн нэг эмнэлгийн үйл ажиллагаа ингэтлээ өөрчлөгдөн, өндөр түвшинд хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй юм. “Баянзүрх эмнэлэг” өнөөдөр эрүүл мэндийн салбарт явагдсан менежментийн хувьчлалын шилдэг загвар болсон төдийгүй үйлчилгээ, үйл ажиллагааных нь цар хүрээ өдрөөс өдөрт сайжирч, өргөжин тэлж буйг дурдахгүй байж болохгүй.
Тус эмнэлгийн ерөнхий эмчээр одоо эрүүлийг хамгаалахын удирдлага зохион байгуулалтаар мэргэшсэн, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор О.Бямбаа ажиллаж байна. “Уг нь өнгөрсөн жил тэтгэвэртээ гараад, бодох юмгүй сайхан амрая гэж байтал Даш-Яндаг дуудаад салдаггүй. Би гэдэг хүн насаараа төрийн байгууллагад, нийтдээ 43 жил ажилласан. Одоо ингээд хувийн байгууллагад төрөл арилжаад сууж байна даа” гээд О.Бямбаа эмч инээв. “Үнэнийг хэлэхэд урд нь би төр, хувийн салбарын уялдаа холбоог сайн ойлгодоггүй байжээ. Харин энд ажиллаж эхэлснээр энэ эмнэлгийг менежментийн хувьчлалаар авсан баг ихийг бүтээснийг нь, өөрчилж чадсаныг нь, сайхан, сэтгэл нийлсэн, хөдөлмөрч хамт олон бүрдүүлснийг нь харлаа. Ер нь манай эмнэлгүүд ийм байдлаар хувьчлагдах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгочихоод сууж байна” хэмээн ярьж байлаа.
-“Баянзүрх эмнэлэг” өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын анхны менежментийн хувьчлал хийгдсэний 15 жилийн ойгоо тэмдэглэсэн нь нэлээд онцлог үйл явдал болсон гэж боддог.
-Монголд 1990-ээд оноос хойш олон салбарт олон хувьчлал явагдсан. Үүний нэг нь нийгмийн салба рын менежментийн хувьчлал байсан юм. Тэр дундаа дүүргийн эмнэлгийн менежментийг хэдэн хүн баг бүрдүүлэн хувьчилж авсан нь нэлээд онцлог явдал байлаа. Хамгийн гол нь багийнхан энэ эмнэлгийн менежментийг зөв чиглүүлж, алсын хараатай удирдаж чадсанаар өнөөдрийн сайн хөрсийг бүрдүүлжээ гэдгийг би энд ажилласнаасаа хойш бүр илүү сайн ойлгож авлаа. 2013 оныг бид “Сэтгэл шингэсэн үйлчилгээ”-г эрхэм зорилго болгосон юм. Эмнэл гийн тасаг, нэгжүүдийн хооронд “Сэтгэл шингэсэн үйлчилгээ” аяныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний үе шатыг гуравдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 15-ны хоо ронд зарлаж, шалгуур үзүүлэлт, болзол хангасан хүмүү сээ шал га руулаад, урамшууллыг олгоод байна. Одоо хоёр дахь үе шатандаа явж байгаа.
-Танай аян өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн гэв үү. Миний мэдэхээр Эрүүл мэндийн сайд яг ийм аяныг улс орон даяар хэрэгжүүлэх тушаал гаргасан байна билээ. Гэхдээ ердөө саяхан, есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр байсан. Тэгэхээр танайх хэдийнэ урьдчилаад хэрэгж үүлчихсэн юм биш үү?
-Яг тийм. Жилийн өмнөөс эмнэлгийн удирдлагууд ийм ажил өрнүүлэх хэрэгтэй талаар ярьж зөвлөлдөөд хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнөөдөр “Сэтгэл шингэсэн үйлчилгээ” аяныхаа хоёр дахь үе шатыг Нийслэлийн өдрийн өмнө дүгнэхээр ажиллаж байна. Үүнээс гадна үйлчлүүлэгчийн эмчээ сонгон үйлчлүүлэх боломжийг журмаар зохицуулж өгсөн. Энэ журмыг манайх Монголд анх нэвтрүүлсэн. Өнөөдөр үйлчлүүлэгчээс сонголт олон авсан эмчид нэмэлт урамшуулал олгож байгаа. Хэвтэн эмчлүүлэгчдийг тосож угтан хүлээн авах “Хөтөч сувилагч”-ийг тасаг бүрт ажиллуулж, хүлээн авахад эрэмбэлэн ангиллын тэргэнцэр ашиглаж байна гээд тоочвол олон зүйл бий. “Байгууллагын стратеги төлөвлөгөө 2008-2012”-ыг дүгнэн хэлэлцэж, шинээр 2013-2018 оны стратеги төлөвлөгөөгөө боловсруулан баталгаажуулсан. Хөдөлмө- рийн дотоод болон эмнэлгийн тус ламж үйлчилгээний журмуудаа шинэчилсэн. Мөн Эрсдлийн удирдлагын багийг томилон эрсдлийн судалгаа хийж, эмнэлгийн алдаа, зөрчлийг бүртгэн мэдээллийн сан үүсгэн, түүнээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Хариуцлага, сахилгыг дээшлүүлэх жил” бол гон зарласан. Үүнтэй холбог дуулан шинэ оныхоо ажлыг “Захирлуудын, тасгийн эрхлэгчдийн, менежерүүдийн 100 хоног” гэсэн гурван үе шаттай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө. Чанарын албанаас Урамшуулал олгох, хариуцлага тооцох журам шинээр боловсруулж, сар бүр эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлыг дүгнэж, 50-55 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн.
-“Баянзүрх эмнэлэг”-ийн нэг онцлог нь гадаад харилцаа маш сайн хөгжиж байгаа гэж ярьдаг. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-Ерөнхийдөө гадаад харилцаа хамтын ажиллагаа үндсэн таван чиглэлийн үйл ажиллагааны хүрээнд явж байна. Тухайлбал, БНСУ-ын Ганвон-до мужийн Ганнын хотын “Дун-ин” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнээс хойш эхний алхам нь хоёр улсын эмнэлэг харилцан таних, ямар хэсэгт илүү хамтран ажиллах тал дээр санал нэгдэх үйл явц байлаа. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран Өвөрмонгол дахь Монгол уламжлалт анагаах ухааны хөгжил, өнөөгийн байдлын талаар эрдэм шинжилгээний хурал, үнэгүй үзлэгийг гурван удаа зохион байгууллаа. Үүний зэрэгцээ тус эмнэлгийн бөөрний тасгийн эрхлэгч, ЭМШИУС-ийн докторант А.Гүйцэтийг уламжлалтын эмч нарын чадавхийг дээшлүүлэх зорилгоор хичээлийнх нь чөлөөт цагаар зөвлөхөөр ажиллуулж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд уламжлалтын эмчилгээний төрлийг нэмэгдүүлэн, шинээр зэс бумба, шивүүр зүү, бүлээн зэргийг нэвтрүүлсэн.
-Эмнэлгийн хувьд оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж чухал байдаг. Энэ тал дээр ямар шинэчлэл хийж байна вэ?
-Энэ асуудалд онцгой анхаарч байгаа. Олон улсын хэмжээнд нэвтрээд байгаа шинэ техник технологийг хэдийнэ нэвтрүүлж эхэлсэн. Жишээ нь, олон хатгалтыг бууруулах зорилгоор судас олоход дэмжлэг үзүүлэх, хүүхдийн судас илрүүлэгч Vern Lite-ийг оруулж ирлээ. Бактер илрүүлэгч Germ Detector-ийг мөн АНУ-аас оруулж ирэн, эмнэлгийн халдвар хам гааллыг сайжруулах ажлын хүрээнд ашиглаж байна. Парафин эмчилгээний төхөөрөмжийг шинэчилж БНСУ-ын үнэрт лаа болон парафиныг төхөөрөмжийн хамт эмчилгээнд нэвтрүүлсэн. Эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Үүнээс гадна тухайн хүн эрүүл байх, эсэх нь хувь хүн өөртөө нь салшгүй холбоотой асуудал. Манай эмнэлгийн нэг зорилго бол эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоог бууруулах явдал. Өөрөөр хэлбэл, хүн ам эрүүл, өвчин зовлонгүй байх тусам эмнэл гээр үйлчлүүлэгчдийн тоо багасах учиртай шүү дээ. Энэ утгаараа тухайн хүн өөрийгөө өвчнөөс сэргийлэх дадал хэвшлийг дээшлүүлэх, төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх талд анхаарч байгаа. Үүний дагуу эмнэлгийн эрүүл мэндийн боловсрол олгох чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамнаас төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Одоо бэлтгэл ажлаа хангаад байна.
-Өвчтөний түүх гээд бүх бичиг цаасны ажлууд цахим хэлбэрт шилжинэ гэсэн үү?
-Нэг жишээ татъя л даа. Эмнэлгийн зардлыг хэмнэж болох нэг асуудал бол цаас байгаа юм. Өвчтөний түүх бичихэд жилд хэдэн зуун кг цаас, үүний хэрээр мөнгө урсаж байдаг. Тэгвэл өнөөдөр дэлхийн хөгжилтэй орон бүгд цахим хэлбэрт шилжчихсэн байна. Энэ нь цаг хугацаа хэмнээд зогсохгүй, эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой. Цаашлаад өнөөдөр дэлхий дахинаа байгаль орчноо хамгаалах асуудлыг, тогтвортой ногоон хөгжлийн зарчмыг ярьж байна. Энэ их цаасыг үйлдвэрлэхийн тулд асар их ойг огтлон устгаж байна. Хэрвээ бид цаасны хэрэглээг халж, цахим хэлбэрт шилжвэл байгаль дэлхийгээ хамгаалахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй зардлаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Иймд эмнэлгийн цахим хуудсын эхийг бэлтгэн, эхний байдлаар ашиглалтад оруулаад байгаа. Цаашид улам хөгжүүлэн, олон хандалттай болгох тал дээр одоо ажиллаж байна.
-Танд баярлалаа, амжилт хүсье.
Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН