Чингэлтэй дүүргийн VIII хорооны нутагт байрлах “Самъяа” хийдэд өчигдөр гал гарчээ. “Тасганы овооны орчимд гал гарлаа” гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 10.52 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Гал унтраах, аврах X ангийн алба хаагчид очиход зургаан ханатай гэр, амбаар, “Nissan note” загварын автомашин шатаж байжээ. Галыг 11.45 цагт унтраасан байна. Харин цахим орчинд тус хийдийн номын өргөө болон 108 судар галд өртсөн талаар мэдээлж буй юм. Гал хийдийн хашаанд гарсан бөгөөд хүн өртөөгүй байна.
Ч.ЦЭЛМЭГ