БНХАУ-ын алдарт Ляонин мужийн балетын театрынхан энэ сарын 24-25-нд Монголд анх удаа гала концертоо үзэгчдийн хүртээл болгох нь. Тэд ДБЭТ-ын тайзнаас үзэгчидтэй уулзах юм байна.
Ляонин мужийн театрыг 1980 онд байгуулжээ. БНХАУ-ын алдартай балетын театруудын нэг болох тус байгууллагынхан дэлхийн сонгодог төдийгүй хятад үндэсний хэв шинжийг агуулсан бүтээлүүдийг туурвидгаараа онцлогтой. Түүнчлэн тус театр нь байгуулагдсан цагаасаа хойш “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Сильфида”, “Дээрэмчид”, “Дон Кихот” зэрэг дэлхийн сонгодог 20 гаруй балетын бүтээлийг үзэгчдийн хүртээл болгоод буй. Ляонин мужийн балетын театрын бүжигчид дэлхийн томоохон тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртжээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн