Илүүдэл жин нь чихрийн шижинг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог тул биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгахыг уриалж байна.
Хүн амын дунд цусан дахь холестерины хэмжээ ихсэлтийн тархалт сүүлийн 10 жилд 2.6 хувиар өсжээ.
Цусны триглицеридийн түвшин ихсэлтийн тархалт 2009 онд 22.4 хувь байсан бол 2019 онд 31.1 хувь болж өссөн байна.
Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэхэд цусан дахь холестериныг бууруулах, биеийн жин, бүсэлхийн тойргийг хэвийн хэмжээнд байлгах нь чухал юм.
Хэрэв эрсдэлийн үнэлгээ:
- 5> бол эрүүл амьдралын хэв маягаа хэвшүүлээрэй.
- 5≤ бол өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандаж өлөн үеийн глюкозын түргэвчилсэн шинжилгээ өгнө үү.
Мөн та QR уншуулан "Чихрийн шижингийн мэдээллийн сан"-гаас чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг авах боломжтой.