Төрийн шагналт “Харанга” хамтлагийнхан “Амьдрал 35” гэх амьд хөгжмийн наадмаа ирэх сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулна. Тус хамтлагийн 35 жилийн ойг угтсан энэхүү амьд хөгжмийн наадам нь есөн цагийн турш үргэлжлэх бөгөөд Монголын рок попын шилдгүүдийг нэг дор цуглуулах гэнэ. “Амьдрал 35” наадмын тасалбарыг худалдаанд гаргаад буй бөгөөд 79-129 мянган төгрөгөөр борлуулж байна.
Ташрамд дурдахад, “Харанга” хамтлагийг Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн 2016 онд“Алдрын од” одонгоор шагнаж байв. Ингэснээр тэд уг шагналыг хүртсэн хоёр дахь хамтлаг болсон юм. Мөн тэд хамтлагийнхаа 30 жилийн ойгоор Төрийн шагнал хүртжээ.
Бэлтгэсэн У.Сүрэн