“Идол-2024” олон улсын циркчдийн уралдааныг ОХУ-ын Москва хотод энэ сарын 19-21-нд зохион байгууллаа. Уг уралдаанд 17 орны 200 гаруй жүжигчин оролцсоноос Монгол Улсыг төлөөлсөн “Икс роүзэс” компанийн уран нугараачид хүрэл цом хүртжээ. Тус компанийн багт 10 уран бүтээлч хүүхэд багтсан юм байна. Багийн ахлагчаар Монголын циркийн урлагийн байгууллагуудын ерөнхий хорооны дарга Т.Буд ажиллажээ. Монгол нугараачид дэлхийд шилдэг гэж үнэлэгддэг. Үүнийгээ ч энэ удаа батлан харууллаа.
Бэлтгэсэн Ц.Ану