Олон улсын дуурийн залуу дуулаачдын III уралдааны шилдгээр Монголын тенор А.Отгонболд тэргүүлжээ. Тус уралдааны шүүгчид түүнийг “Оросын сонгодог бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд дуулсан” хэмээн онцолж, “Оросын сонгодог бүтээлүүдийн шилдэг дуучин”-аар өргөмжилжээ. Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсын дуурийн өндөр чансаатай, томоохон уралдаанд тасралтгүй оролцож буй мэргэжлийн дуурийн дуучин юм.
Мөн тус уралдааны гран при шатанд Монгол, БНХАУ, Казахстан, Беларусь, Абхаз, Молдав, Бүгд Найрамдах Чуваш, Коми, Башкортостанаас эхний шатанд тэнцсэн 18-32 насны 108 залуу дуучин өрсөлдсөн юм байна.
Бэлтгэсэн: У.Сүрэн