БНСУ-ын алдарт “Т-Ара” хамтлагийн дуучин Хё Мин Монголд иржээ. Түүнтэй хамт Солонгосын мисс Шин А Ра, инфлүүзер Жин Ий Ёон нар ирсэн байна. Тэд “Make9” брэнд ВИП эвентэд оролцох юм. Мөн өнөөдөр тус брэндийн Монгол дахь салбар дэлгүүрт зочлох ажээ. Өдгөө 35 настай Хё Мин хамтлагтаа дуулж бүжиглэхээс гадна “Миний найз охин есөн сүүлт үнэг”, “Гибек”, “1000 дахь хүн”, “Гисаен Рюнг” зэрэг телевизийн олон ангит кинонд дүр бүтээсэн уран бүтээлч.
2009 онд байгуулагдсан “Т-Ара” хамтлагийн 15 жилийн ой тохиож байна. Тэд ирэх есдүгээр сард Хонконгт фэнүүдтэйгээ уулзаж, баяраа тэмдэглэхээр төлөвлөжээ. Харин 2013 онд тус хамтлагийнхан Монголд ирж тоглолтоо xийснээс гадна “Number nine” дууныхаа клипний зураг авалтыг xийж байсан билээ. Тэгвэл 11 жилийн дараа Хё Мин дахин Монголд ирж байгаа нь энэ юм. Тус хамтлагийг монголчууд “Roly poly”, “Number nine”, “Day by day” зэрэг олон алдартай дуугаар нь мэддэг юм.
Энэ хамтлаг Америк, Европын орнуудад хэдийнээ танил болсон, Солонгосын залуу оддоос бүрдсэн сонирхолтой хамтлаг. Солонгосын поп хөгжим нь америкчуудынхаас ялгаатай, маш хөнгөн хэмнэлтэй аж.