2023 онд “Rio Tinto” компани Австрали улсын нийлүүлэгчид болон бизнесүүдтэй хийх худалдаагаа нэмэгдүүлж, 10.5 тэрбум ам.доллар буюу 16.1 тэрбум австрали доллар хүргэснээ мэдэгдлээ. Дээрх үр дүнд хүрэхийн тулд 5800 гаруй компанитай худалдаа хийсэн байна. Түүнчлэн Австралийн уугуул иргэдийн эрхэлдэг 168 бизнест 727 сая австрали долларын хөрөнгө оруулсан нь өмнөх оноос 29 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Австрали даяар орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хийсэн худалдаа нь 25.5 хувиар нэмэгдээд байна.
Эх сурвалж: Блүүмберг