Онц ноцтой, харгис хэрэг энэ хоёрдугаар сарын дундуур гарчээ. Бид хэргийн талаар хэд хэдэн эх сурвалжаас тодруулж, бодитой болохыг тогтоосны эцэст сэрэмжлүүлэг болгох үүднээс мэдээлж буйгаа ташрамд тэмдэглэе.
Гэмт хэргийн золиос 30 гаран насны эмэгтэй. Хохирогч эмэгтэй гэрээсээ гараад олон хоног холбоо тогтоохгүй, утсаа авахгүй, сураггүй болсноор ар гэрийнхэн нь цагдаад дуудлага өгсөн бололтой. Цагдаагийнхан сураггүй болсон эмэгтэйг эрэн сурвалжилж, найз залуугийнд нь очсон аж. Улмаар найз залуугийнд нь үзлэг нэгжлэг хийснээр маш аймшигтай хэргийн ул мөр олж тогтоосон байна.
Мөрдлөгийн явцад эрэгтэйн гэрээс мэдээлэл цуглуулах үед бас ноходын үүрнүүдээс дотроос эмэгтэй хүний гавлын яс, бусад эд эрхтний хэсэг олджээ. Үүнээс гадна эрэгтэйн гэрээс нь их хэмжээний хар тамхи буюу “мөс”, 30 орчим сая төгрөг олдсоныг эх сурвалж мэдээлэв. Товчхондоо, эл онц ноцтой хэрэг энэ оны хоёрдугаар сарын 15-ны орчим Био Комбинат дахь сэжигтний гэрт гарсан гэнэ.