Өнөөдөр Гэгээн валентины өдөр, хайрын өдөр, дурлалт хосуудын өдөр. Энэхүү өдрийг монголчууд тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрч, жил ирэх тусам өргөн хүрээнд тэмдэглэх болжээ. Ингээд Валентины өдөр хайрт хосууд хамгийн их аялдаг дэлхийн хамгийн романтик газруудыг танилцуулъя.
Италийн Амалфи арал
Италийн үзэсгэлэнт тосгонуудаар дайрч мушгиралдан явах 2 эгнээ замаар байгалийн сайхныг биширч, Италийн хамгийн үзэсгэлэнт эрэг Амалфи арал, Турхириний далай зэргийг харах боломжтой.
Хайр дурлалын хот гэгддэг тус газар нь бал сарын аялал хийгдэхээр зориулагдсан газар юм. Өнгө өнгөөр алаглах хадан цохион дунд орших цэнхэр далайн, наран шарлага гээд юу хүссэн бүгд бий.
Мальдивын арлууд
Шри Ланкагийн баруун өмнө талд Энэтхэгийн далайд байх 26 шүрэн арал болон 1,200 арлаас тогтдог хайрын хот. Байгалийн үзэсгэлэнг дурсах ч хэрэггүй. Малвдивын үзэсгэлэнт өнгө төрхийг хосууд түлхүү очиж харахыг хүсдэг. Finolhy арал дээрх наран шарлагын газрын дэргэдэх бөмбөлөгөн зочид буудал нь хамтдаа аялж буй хосуудын хувьд хамгийн романтик сонголт юм.
Грекийн Санторини арал
Грек улсын эртний түүхт Афин хот, Миконос, Санторини арлууд нь дахин давтагдашгүй өнгө үзэмж, байгалийн тогтоц, хүн ардын амьдрал зэргээрээ дэлхийд алдартай. Дэлхийн түүхэнд тайлагдаагүй нууцуудын нэг хэвээр байгаа орхигдсон хот Атлантисын соёлын үлдэц болон эдгээр арлуудад гайхам сайхан нар жаргахыг хайрттайгаа хамтдаа харж амьдралдаа мартагдашгүй дурсамжийг үлдээх боломжтой гэнэ.
Францын Парис хот
Романтик хот гэдгээрээ алдартай Франц улсын нийслэл Парис хот нь хэдэн жилийн турш дэлхийн урлаг соёлын хот байсаар ирсэн. Олон зуун дамжин бичигдсэн Парисын тухай ном зохиол, киног тоолоод барахгүй. Үзэсгэлэнт Парис хотын дундуур дөлгөөн урсгалт Сена мөрөн урсана. Ойролцоогоор 30 гаруй метр урттай гүүр дамнасан тус мөрний эргэн тойронд хэд хэдэн жижиг арал бий.
Мароккогийн Марракеч
Марокко нь Атлантын далай, Газар дундын тэнгис дэх газарзүйн байршлаараа олон арван жилийн туршид бий болсон урт түүхтэй. Марракеч бол Мароккогийн хамгийн эртний хотуудын нэг юм.
Индонезийн Бали арал
Индонезийн зүүн өмнөд хэсэгт байрлах Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан гайхамшигт Бали. Улүватү сүмд зочлон, сайхан хайрын домог сонсонгоо байгалийн өвөрмөц тогтоц бүхий далайн үзэмжийг харах болно. Азийн номер нэг зугаа цэнгэлийн төв болох Бали арлын алдарт Ватербом /Waterbom/ усан паркад хөгжилдөж, Жинбаран далайн эргийн алтан шаргал элс, сэвэлзүүр салхинд нар жаргахыг харж, лааны гэрэлд далайн хоол зооглон үдшийг ер бусын сайхнаар өнгөрүүлэх болно. Жуулчдын сэтгэлийг соронзон мэт татдаг арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлын гайхамшигт бүтээлүүд, иргэдийн өвөрмөц ахуй амьдрал, соёл урлаг, зан заншилтай танилцах юм.