Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт энэ оны аравдугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнийн 01 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч болох 13-14 насны 5 хүүхэд Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүү 13 настай Б нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарсан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Иймд эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн осол гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна