Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн хайх ажиллагааг зогсоолоо. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэг, бусад хойшлуулшгүй ажиллагааг хийж байна.
Тэрээр аравдугаар 3-ны өдрийн өглөө 7 цаг 10 минутанд Дорноговь Сайншандын нэгдүгээр сургуулийн зүүн талын Мандах Наран хорооллын байрнаас хичээлдээ явах гэж гараад, сураггүй болсон юм.