Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр их хэмжээний бороо, цас орохыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Мөн төвийн аймгуудын ихэнх, зүүн, говийн аймгуудын зарим нутгаар бороо, цас орох төл өвтэй гэнэ. Улаанбаатар хотын хувьд өдөртөө бороо, уулархаг хэсгээрээ нойтон цас орох аж. Тэгвэл маргааш зүүн аймгуудын ихэнх сумд хур тунадастай байх нь. Нөгөөдөр баруун болон зүүн аймгуудын ихэнх хэсгээр бороо, цас орох нь. Энэ сарын 10-нд баруун, төвийн, зүүн аймгуудын хэсгээр бороо, цас орох урьдчилсан төлөвийг дээрх байгууллагаас гаргажээ.