Э.Отгонцэцэг хэмээх монгол бүсгүй өнгөрсөн оны хавраас АНУ-ын Сан-Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл Сан-Францискогийн “Бизнес таймс” сонин 2023 оны Бэй Аэриагийн бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр түүнийг нэрлэжээ. Тус сургуулийн захиргаа энэ талаарх мэдээллийг албан ёсны цахим хуудсандаа нийтэлж, түүнд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Э.Отгонцэцэг нь АНУ-д санхүүгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн бөгөөд Массачусетс мужийн Бентли их сургуульд дэд захирал, ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаад 2022 оноос Сан-Францискогийн салбар сургуулийн захирлаар томилогдсон юм.