“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Тиймээс яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хэргийг нь хүргүүлээд байна. Л.Эрхбаатарыг 2022 оны есд үгээр сард бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь хууль сахиулах байгууллагынхан саатуулсан билээ. 2022 оны зургадугаар сарын 24-нд “ДЦС-3”- аас зарласан “Өрлөг дулаалгын материал (багц- 2)”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 738 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерт “Хасу- Эрчим” ХХК оролцож шалгарсан бөгөөд захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ 30 сая төгрөг өгсөн байдаг. Уг нь 100 саяыг өгөх өөр тохиролцоод урьдчилгааг нь өгсөн гэх мэдээлэл бий.