МХБ 2023 он гарснаас хойш өнгөрсөн сарын 20 хүртэлх хугацаанд түүхэн дээд түвшин буюу гурван их наяд төгрөгийн арилжаа хийснийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл сүүлийн хоёр долоо хоногт хийсэн арилжааных нь дүн нэг их наяд болж, оны эхнээс энэ сарын дөрвөн хүртэлх хугацаанд нийт дөрвөн их наяд төгрөгт хүрчээ. Энэ талаар дээрх биржийн Маркетинг, олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “МХБ-ийн 2023 он гарснаас хойш хийсэн арилжааны дүн дөрвөн их наядаас давж түүхэн дээд түвшиндээ хүрлээ. Үүнд 13 шинэ бүтээгдэх үүн арилжиж эхэлсэн нь нөлөөлсөн. Түүнчлэн дөрвөн их наяд төгрөгийн 60 гаруй хувийг нь уул уурхайн бүтээгдэх үүн болох нүүрс, төмрийн хүдрийн арилжаа эзэлсэн. Сүүлийн 14 хоногт гэхэд нүүрсний 12, төмрийн хүдрийн есөн удаагийн арилжаа зохион байгууллаа” гэв.