Дорноговь аймгийн төв Сайншанд сумаас энэ сарын 3-нд хичээлдээ явахаар гарсан 12 настай Д гэдэг охин сураггүй алга болж, олон нийтийн сүлжээнд ээж, эмээ нь хайж буй тухайгаа нийтэлсэн билээ.
Тэр өглөө 07.10 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсонтой холбогдуулан тус аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал захирамж гаргаж орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Тус сумын төв дэх хяналтын камерууд чанарын шаардлага хангадаггүй, ажилладаггүй зэрэг нь эрлийн ажиллагаа удаашрахад нөлөөлснийг эх сурвалжууд хэлж байна.
Мөн Тэрбээр охиныг хүчирхийлж хөнөөн, цогцсыг нь нуугаад Өмнөговийн Манлай сумын нутагт очсон байхад нь тус аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд саатуулсан. Сэжигтэн этгээд өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож байсан нэгэн агаад өчигдөр баривчлагдах үедээ амиа хорлохыг завдаж өөрийгөө нэг бус удаа хутгалж гэмтээсэн гэх мэдээлэл байгаа юм.
Харин охиныг хөнөөсөн гэдэгт цагдаагийнхан албан ёсны мэдээлэл өгөөгүй бөгөөд сэжигтнийг дагуулж явсан маршрутаар нь шалгалт хийж байгаа тухай эх сурвалжууд хэллээ . Дугаар шилжих мөчид албан ёсны мэдээлэл гараагүй байв .