Өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 3-ны өглөө 07:15 цагт гэрээсээ хичээлдээ явахаар гараад алга болсон 12 настай Д охиныг улс орон даяар эрэн сурвалжилж буй. Тэгвэл охинын авч явсан байж болзошгүй сэжигтнийг саатуулжээ. Тодорхой хэлбэл, сэжигтнийг Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээр мөнгөлөг саарал өнгийн приус маркийн автомашинаар нэвтрэх гэж байх үед цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа зохион байгуулж, саатуулжээ. Сэжигтнээс байцаалт мэдүүлэг авч байгаа аж.