Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажил 89.51 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт нь бүрэн дууссаныг ЗТХЯ-наас мэдээллээ.
АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Тэгвэл үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багцынх нь 84, дөрөвдүгээрх нь 78, нийт 89 хувийн гүйцэтгэлтэйгээр 258 хүн, 119 машин механизм, техник хэрэгсэлтэй ажиллаж буй аж. ЕСБХБ-ны санхүүжилтээр барьж байгаа нэмэлт хоёр эгнээ авто замын ажлын явц 73.6 хувьд хүрчээ.
Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багцынх 79.53, эл давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багцынх 69.59, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багцынх 78.41, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвд үгээр багцынх 70.74, Цайдамын хөндийгөөс Дархан- Уулын тойрог уулзвар хүртэлх тавдугаар багцынх 69.86 хувийн гүйцэтгэлтэй, 538 хүн, 246 техник