Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд болон бусад эмч нарынх нь гэр, албан өрөөнд өчигдөр АТГ-аас нэгжлэг хийлээ. Энэ үеэр эмч нараас нь сэргээшийн төрлийн их хэмжээний бодис хураан авсан байна.
Тус төвийн тэргүүнийг допингийн шинжилгээний хариуг хувийнхаа цахим хаягаараа авч, допинг хэрэглэсэн бөхчүүдийн хариуг нуун дарагдуулж, авлига авдаг байж болзошгүй, үндэслэлгүй хөр өнгөжсөн гэх үндэслэлээр багагүй хугацаанд шалгаж байгаа билээ.
Түүгээр ч зогсохгүй 2024 оны Парисын олимпод Монгол Улсыг цагаан тугийн дор жагсах эрсдэлд оруулаад байгаа хэмээн хэвлэлүүдэд бичиж буй. Юутай ч АТГ-ынхан Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгаад, зохих хариуцлага хүлээлгэж, Үндэсний их баяр наадам болон олимпын төрлийн спортын тамирчдад үүссэн бодит эрсдэлээс чөлөөлнө гэдэгт олон нийт итгэж байна.