Хүний эрхийн үндэсний комиссоос “Ажлын байр-Бэлгийн дарамтгүй орчин” сарын аяныг үндэсний хэмжээнд эхл үүлжээ. Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх иргэний нийгмийн байгууллагуудын эвсэл, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр дээрх аяныг өрнүүлэх аж. Үүний хүрээнд “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтыг Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн ажил олгогч, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх гэнэ. Түүнчлэн хууль хяналтын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн дунд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой зөрчлийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх мэдээлэл авах, зөрчлийн талаар мэдээлж, гомдол гаргах бол 70000222, 262971 дугаарын утсаар хандахыг ХЭҮК-оос зөвлөлөө.