Эрэн хайх ажиллагааг аймаг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй хамтарч эрлийн ажиллагааг явуулсаар байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумаас өчигдөр 12 настай хүүхэд сураггүй алга болсон. Үүнтэй холбогдуулан Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж. Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож, эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гарган ажилласан.
Охин өчигдөр өглөө 07 цаг 10 минутанд Дорноговь аймгийн Сайншандын 1-р сургуулийн зүүн талын Мандах Наран хорооллын байрнаас хичээлдээ гарахаар явснаас хойш сураггүй байгаа аж. 12 нас сурагч гэрээс сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан аж.
ЦЕГ-аас энэ талаар тодруулахад " Тодорхой ирсэн мэдээлэл алга байна. Одоогийн байдлаар охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна” гэж хэлсэн юм.