Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт аравдугаар сарын 3-нд нийт 1996 дуудлага иржээ. Нийт дуудлагын 1530 зөрчлийн шинжтэй, 107 гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байсан аж.
Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 79 гарсан бол, хулгайн хэрэг 23, хүний биед халдах хэрэг 94 гарсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 98 жолоочийг илрүүлж, 120 хүнийг эрүүлжүүлжээ.
Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг. Үүнээс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Мэдээлэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгална. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мессеж илгээж болох гэнэ.