Дорноговь аймгийн Сайншанд сумаас /2023.10.03/-ны өдөр 12 настай хүүхэд сураггүй алга болсон. Үүнтэй холбогдуулан Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж байна. Улмаар Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож, эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргалаа.
Охин өнөө өглөө 07 цаг 10 минутанд Дорноговь аймгийн Сайншандын 1-р сургуулийн зүүн талын Мандах Наран хорооллын байрнаас хичээлдээ гарахаар явснаас хойш сураггүй байгаа аж. 12 нас сурагч гэрээс сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарчээ.
Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэнэ үү. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227