Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 19 цаг 33 минутад бага насны хүүхдээ авч явсан эмэгтэйг дайрсан хэрэг бүртгэгджээ. Уг осол Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудал дээр гарсан байна. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас хэргийг шалгахад 33 настай “О” нь 5 настай хүүгээ дагуулан эмэгтэйг гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээсэн нь тогтоогджээ.
Тиймээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Осол гаргасан жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан аж.