Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын 2 703 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нийт хэрэг: 126
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 66, Өмчлөх эрхийн эсрэг 45,Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Авлига, албан тушаалын 3 хэрэг.
Тухайлбал:
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, “Ж” ХХК-д давуу байдал бий болгосон гэх;
- Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.О, тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга асан А.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;
- Дундговь аймагт төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн хорт, аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн болон нэр хаяг тодорхойгүй химийн бодисыг хадгалсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.