Баянхонгор аймгийн төвийн Номгон нэгдүгээр багт 53 настай, эмэгтэй, иргэн “А” нь алт хайлуулах цехэд шатсан байдалтай амь хохирсон хэргийг тус аймгийн цагдаагийн газар гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байна.
Дээрх хэргийн нөхцөл байдлын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл хүргэх болно.