“Чингис хаан” олон улсын нисэх буудалд энэ сарын 6-нд цахим гадаад паспорт уншуулах “E-Gate” төхөөрөмжийг нэвтрүүллээ. Уг ажлыг Монгол Улсын Засгийн газраасиргэний гадаад паспортыг цахимжуулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Цахим гадаад паспортыг өнгөрсөн гуравдугаар сараас иргэдэд олгож эхэлсэн билээ. Одоогоор цахим паспортыг Монгол Улсын иргэн хилээр орж, гарахдаа уншуулж байгаа юм.
“E-Gate” төхөөрөмжийг ирэх онд Замын- Үүд, Алтанбулагийн боомтод нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн Хонгконгод манай улсын цахим паспортыг зөвшөөрч, “E-Gate”- ээр нэвтрүүлж буй аж.
Цаашид Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс ICAO (Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага)-ын гишүүн орнуудад нэвтрүүлэх зөвшөөрөл авахаар ажиллах юм байна.