Инженер Д.Ган-Од Азийн сан, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагынхантай хамтарч технологийн олон сонирхолтой бичил шийдэл боловсруулан, хэрэгжүүлдэг аж. Үүний хүрээнд Монголын нөхцөлд тохирсон эко жорлонгийн шийдлийг гаргаж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Энэхүү жорлонг нийтийн, үйлчилгээний, өрхийн гэсэн гурван янзын шийдлээр хийжээ. Тухайн жорлонг улирал харгалзахгүй ашиглах боломжтой. Өрхийн буюу хувийн жорлонг суурилуулах өртөг нь 3.9-4 сая төгрөг. Тус жорлонг Архангайн 100 жилийн наадмаар ашигласан нь олон хүнээс “онц” дүн авчээ. Үүнээс гадна өөр таван аймагт нийтийн зориулалтаар ашигласан байна. Жорлонгийнхоо загварыг долоон удаа шинэчилсэн гэнэ. Энэхүү технологийг ашигласнаар аялал жуулчлалын салбар дахь ариун цэврийн стандартыг сайжруулах юм. Мөн уул уурхайн кэмпүүдийн цахилгаан, усны хэрэглээг хэмнэх боломжтой ажээ. Уг жорлонг Улаанбаатар хотын айл өрхөд суурилуулснаар хөрсний бохирдлыг шийдэж, хүн амын эрүүл мэндэд ээлтэй байх гэнэ.
Бэлтгэсэн: Б.Үүрцайх