Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2367 бүртгэгдсэн нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад 6.4 хувиар буурсан бол 1299 гэмт хэрэг бүртгэгджээ.
Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргийн гаралтын түвшинг бууруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд 150 оюутан цагдаа ажиллаж эхэлсэн байна. Түүнчлэн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж буй.
Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд:
-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 180 цэгт Тээврийн цагдаагийн албаны 468 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 44 мянга гаруй зөрчил илрүүлж, арга хэмжээ авч ажиллалаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил нэмэгдсэн байна гэлээ.
Мөн хугацаанд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48, аврах ажиллагааны зургаа, нийт 54 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн байна. Тодруулбал, гал түймрийн утаажилтын бүсээс 69 иргэнийг гаргаж, 2,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, аврах ажиллагаагаар 35 иргэний амь насыг авран, ажиллажээ. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 940, аврах ажиллагааны 111, нийт 1051 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 14.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.