Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1, 7,3 дахь хэсэгт заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2023 оны долдугаар сарын 3-нд байгуулахаар болжээ. Хяналтын сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьжээ.
Хяналтын сонсголд оролцох иргэд зургадугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагаас өмнө бүртгүүлэх ёстой гэнэ. Ингэхдээ хуулийн этгээдийн төлөөлөл, иргэд бүртгэлийн хуудсыг бөглөн бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн иргэдийг нэрсийг хуудаст байршуулах аж.