Йемен улсын төрийг сүүлийн 30 гаруй жил удирдсан Али Абдалла Салех Засгийн эрхийг шилжүүлэн өгөх баримт бичигт гарын үсэг зурсан тухай “Интерфакс” уламжлав. Саудын Арабын Эр-Рияд хотод өнгөрсөн лхагва гаригт болсон хэлэлцээрийн дүнд тэрбээр уг баримт бичигт гарын үсэг зурсан хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдсэн байна. Персийн булан дахь Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн мэдээлснээр Йемений дэд ерөнхийлөгч Абдул Рабу Мансур Хадид засгийн эрхийг шилжүүлэн өгч, үүний дараа ардчилсан сонгууль явуулах гэнэ.
Ингэснээр Али Абдалла Салех өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад зогсохгүй түүнд оноож магадгүй байсан ялаас мултарч байгаа юм. Али Абдалла Салех ажлаа хүлээлгэн өгсөнийхөө дараа АНУ-ын Нью-Йорк хотод эмчлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Өнгөрсөн зургадугаар сард тэрбээр олны өмнө үг хэлэх үедээ толгой руугаа буудуулж шархадсан юм. Дашрамд өгүүлэхэд, энэ оны эхээр Йеменд дэгдсэн эсэргүүцлийн жагсаал, цуглаан, үймээний улмаас 300 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэмтэж бэртсэн хэмээн хүний эрхийг хамгаалагчид мэдэгдэж буй.
Х.ОД