Хоёр долоо хоногийн өмнө Байконураас хөөрсөн Оросын “Фобос-Грунт” сансрын аппарат тойрог замаас гарч сураггүй болсон билээ. Европын сансрын агентлагийн мэргэжилтнүүд уг аппаратаас илгээсэн дохиог хүлээн авсан тухай ВВС дамжуулав.
Австралийн Перт хотод орших станц уг дохиог илрүүлжээ. “Роскосмос”-ын захирлын орлогч Виталий Давыдовын хэлснээр “Фобос-Грунт” аппаратыг аврах боломж бараг үлдээгүй, түүний хэсгүүд нь ирэх арванхоёроос хоёрдугаар сарын хооронд дэлхийд унаж магадгүй аж.