Мексикийн баруун өмнөд хэсэгт орших Синалоа мужид нэг өдрийн дотор 23 хүн амиа алдсан тухай “Reuters” дамжуулав. Тус мужийн Кулиакан хотын гудамжинд ачааны машинаас эдгээр хүний цогцсыг цагдаагийнхан олсон аж. Энэ аймшигт хэргийг хотын цагдаа нар мөрдөж эхэлсэн байна. “Ямар этгээд яах гэж энэ олон хүнийг нэг дор амийг нь хөнөөсөн нь одоогоор тодорхойгүй” хэмээн Кулиаканы Цагдаагийн газрынхан мэдэгджээ.