Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган тус улсын эрх баригчдын өмнөөс курдүүдээс уулчлалт хүслээ. 1937-1939 оны үед курдүүдийг үй олноор нь хөнөөж байсанд тус улсын эрх баригчид анх удаа, албан ёсоор уучлалт хүссэн нь энэ юм. Одоогийн Туркийн Тунжели мужид амьдарч байсан курд үндэстэн эрх баригчдын эсрэг бослого гаргасны улмаас 14 хүнийг хөнөөсөн билээ. Одоо ч энэ асуудал Турк, Европын холбооны хоорондын харилцаанд зөрчил үүсгэдэг юм. Европын холбоо курдүүдийн эрхийг хамгаалахыг тус улсын эрх баригчдаас шаарддаг. Түүнээс гадна 1984 онд “Курдийн ардын нам” хэмээх салан тусгаарлах байгууллага үүсэж, Турк, Ирак, Иран, Сирийн газар нутагт Курдистан хэмээх улсыг байгуулахаар тэмцэж байгаа юм. Сүүлийн саруудад курдүүдийн тэмцэл хурцдаж, үе үе зэсвэгт мөргөлдөөн гарах болсон. Туркийн эрх баригчид үүнйи хариуд салан тусгаарлагчид, тэдэнтэй харилцаа холбоотой гэх хүмүүсийг баривчилж эхэлсэн аж.
Х.ОД