“Тагнуулч” гэдэг үгийг сонсохтой зэрэгхурц үйл явдлын тухай өгүүлсэн киноны хар хувцастай, нүдний шил зүүсэн баатрын дүрсэтгэлд буудаг. Тэр нь ихэнхдээ хэцүү төвөгтэй даалгавар биелүүлдэг эр хүн байх. Тэгвэл тагнах, мэдээлэх ажлыг эмэгтэй хүмүүстч итгэн хүлээлгэж ирсэн байдаг. ХХзууны эхэн үеийн хамгийн алдартай тагнуулч эмэгтэй бол МатаХариюм. Түүний жинхэнэ нэрийгМаргаретаГертрудаЗелле гэдэг. Тэрбээр1876 онд Нидерландын хөдөө нутгийн жижигхотод төржээ. Эцэгнь мөнгөө ашигорлоготой ажил үйлсэд хөрөнгө болгон оруулж, түүнийгээ өсгөж арвижуулан аргэрийнхээ санхүүгаятайхан зохицуулаад байж чаддаг байснаас дөрвөн хүүхэд нь дутагдах гачигдах юмгүй нөхцөлд өсөжторнисон байна. Маргарета13 нас хүртлээ нэрхүндтэй сургуульд сурч байв. Хүнд аз жаргал удаан тохиох нь ховорбайдагюмхойнохэдэн жил өнгөрөхөд АдамЗелле дампуурч, гэргийтэйгээ харилцаамуудсанаарбарахгүй салж, удалгүй гэргий нь өөд болж.
Өрх толгойлсон ганц бие эрхүн охинооасарч халамжлахад хэцүү байсан тул түүнийгхотруу загалмайлсан эцэгрүү нь явуулж, тэр нь Маргаретаг хүмүүжүүлэгчийн дамжаанд оруулжээ. Гэтэл тэрсургуулийн захирал нь охиныг зүгээрч үгүй “оролдоод” байх болсон тул царайлагбүсгүйггэртнь буцааж авчрахаас аргагүй боллоо. 18 настай бүсгүй гэрбүлийнхэнтэйгээ хамтудаан байсангүй. Гаагахотод байх хамаатан дээрээ очив. Амь зуухад бэрхтэй, яах учрааолохгүй байсан залуу бүсгүй сонин дээрээс хань болох эмэгтэйгээ хайж буй тухай зарлал үзээд хүнтэй суухааршийдэв. Ахмад цолтой Рудольф Маклеод тэрхоёрын харилцаахурдан түргэн ойртсоор дөрвөн сарын дарааалбан ёсны гэрбүл болжээ. Өөрөөсөө 20 насаарах хүнтэй нэггэрторсон Маргаретагийн амьдрал ямарбайдалд орсныгярих хэрэгбайнауу, Рудольф архиууна, бүх юманд гэргийгээ буруутгахын хажуугаарөөрэмэгтэйчүүдтэй орооцолдохыгнь яана. Гэлээ ч тэдний дундаас хүү Норман, охин Жанна-Луизанартөрөх нь тэр. Хүү нь хоёрнас ч хүрэлгүй өөдболж, Жанна20 дөнгөж гараад бас хорвоогорхив. Маргаретааз жаргал хайж цэргийн өөр нэг албахаагчтай суусан ч Рудольф гуйсаар, шалсаарбайгаад түүнийгбуцааж авчирч дөнгөжээ. Нөхрийнх нь нөгөө л зан авирөөрчлөгдсөнгүй, тэд дахиад салах нь гарцаагүй, эцэстнь охин нь эцэгтэйгээ үлдэв. Ямарнэгбайдлаартэдний амьдралд тохиолдсон энэ явдал Маргаретад ашигтус өгсөн гэлтэй, тэрбээр чухам энэ үеэс Индонезийн соёлыг сонирхон судлах болж, бүжгийн дугуйланд явсан нь түүний ирээдүйн амьдралд чухал үүрэггүйцэтгэсэн аж. 1897 онд охин Голландаас төрөл саднууддаабичсэн захидалдаа өөрийгөө анх удаа Мата Харигэж нэрлэсэн байна. Тун удалгүй энэ нэрээрээ дэлхий дахинд танил болсон юм.
Парист шилжиж очоод зургаа зуруулж мөнгө олох гэж оролдсон ч энэ нь түүнд ашигоруулах ажил биш байлаа. Циркт морь унаж тоглолтхийсэн ч санаанд нь хүрэхгүй байв. Тэрбээрдээдсийн хүрээлэл дунд орохыгхүсэжбайлаа. Харинбүжгээ эргэн санаж, үзэгчид ч түүнийг үгүйлсэн байв. 1905 онд дорнодахины бүжигнь түүнд алдарсуугахин авчирлаа. Хөхөө арай гэж халхалсан чимэгзүүлтээс өөрюмүгүй болтлоошалдалдагнь Харигийн хийдэгбүжгийн гол онцлогбайсан аж. ХХзууны эхэнболоход түүний уран хөдөлгөөн, сэтгэл гижигдсэн нүд үзэгчдийг, тэрдундааэрчүүдийгсоронзон мэттатах болсон байлаа. Эхний хийгээд дараачийн тоглолтуудааЭмиль Гиметийн мэдлийн Дорнын эд зүйлийн музейд хийлээ. МатаХариөөрдээрнь Энэтхэгээс ирсэн гэх домгийгэнэ хүн эсэргүүцдэггүй, дэмждэгбайжээ. Хүмүүсийн анхаарлыгтатах гэж юу эсийгхийдэгбилээ дээ. Иймянзаарбусдын соёл руу хошуурах явдал Паристдэлгэрч, сэтгэл татсан сайхан бүсгүйн концертч хүмүүсийгуруу татсаар. Мэргэжлийн туршлага гэхээр юм байхгүй ч тайзныхаа засал чимэглэлийг Мата Хари өөрөө хариуцна. МататоглолтоохийдэгБарон Анриде Ротшильдын салон түүнийгПарисын нэралдартай хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болгоход ихээхэн үүрэггүйцэтгэсэн байна. Сонинуудад Матагийн тухай бичиж, мөрөөдөл нь биелж, орлогонь ч амьдралд нь хүрэлцэж байлаа. Голланд, Францын эрчүүд түүнд сайн байгаад зогсохгүй, түүний төлөө мөнгө зарцуулахаас гартатахгүй байв. Гэхдээ шагнал урамшуулал сайн авч, сэтгэл алдарсан эрчүүдийн бэлэгсэлттүүнд цутгаж байсан ч Матадхөрөнгө баялаггэхээрюмбайсангүй. Түүхчдийн бичсэнээрбол тэрбээрхөзөрмөрийтэй тоглох болсноос олсноохурааж хуримтлуулж чаддаггүй байж. 1906 оны зун Берлинд тоглолтхийж явахдаадэслэгч Альфред Кипертэй танилцав. Харамсалтай нь, МатагОросын тагнуулчидтай холбоосүлбээтэй хэмээн сэрдэж хэд хэдэн удаабаривчилжээ. Олны хайрбулаасан энэ үзэсгэлэнтбүжигчин эмэгтэй тагнуулчдын анхаарлыгэрхгүй татаж, түүний гооүзэсгэлэнгөөрсдийн зорилгод ашиглах сэдэл тэдэнд төрүүлэх болсон байна. МатаХарийгөөрийнхнь улсын талд ажиллахыгГерманы нэгдипломатч 1915 онд санал болгов. Тэрхүнээс ихээхэн хэмжээний мөнгийгнь авсан ч өгсөн даалгаврыгнь Мата биелүүлсэнгүй. Энэ явдал хожимнь шүүхээршийдэгдсэн байна. Дэлхийн II дайны эхээр Матаг Германд байхад тус улсын эрх баригчид түүний бүх мөнгө, гоёл чимэглэлийн зүйл, хувцас хунараас нь хүртэл хурааж авчээ. Нидерланддааэргэж ирсэн ч тайван амгалан амьдралд дасахгүй байсан тул Англи, Францад байгаанайз нөхдөө эргэхээрявж байгаад Францын сөрөгтагнуулын байгууллагын тэргүүн Жорж Ладугийн анхаарлыг татчихжээ. ТэрбээрФранцын төлөө ажиллаж, өндөрхэмжээний урамшуулал хүртэхийгсанал болгов. Тун дажгүй санал байсны зэрэгцээ Оросын цэргийн албахаагч ВадимМасловтдурласан Мататансаг хуримхийх бодолтой байжээ. Энэ үед тэрбээртоглолтхийгээд олигтой орлогоолохгүй, өнгөрөн одсон цагхугацаач арилшгүй мөрөө түүнд үлдээсэн байлаа. Паристэнэ хоёрхүн учрахад ахмад 23-тай, бүжигчин эмэгтэй 40 гарчихсан байв. Энэ нь тэдэнд саад болсонгүй. Масловыгфронтод байхад тэд захидлаарбайнгахарилцдаг, тусгай албад түүнийгнь алдалгүйуншчихдагбайв. Францчууд шалгах зорилгоорМадридад Матад айхавтарбиш даалгаварөгсний дүнд түүнийгГерманы тагнуулын байгууллагатай хэлхээ холбоотойгнь мэдэж авчээ. Ташрамд хэлэхэд, Германы талд ажилладгийгнь францчууд сэжиглэж мэдмэгцээ МатаХариөөрөө Францын тусгай албанд явж очоодтэдэнд тус хүргэх боломжтой гэж санал болгосон гэсэн яриабайдаг. 1917 онд Маслов гэнэтсураггүй боллоо. Гуньж цөхөрсөн бүсгүй өөрхань нөхөртэй болохооршийдсэн төдийгүй наргиж цэнгэж, ууж идсэн амьдралд умбаж явах болсон байна. Хоёрталд ажилласан нь Матагэмгэнэлтэй байдалд хүргэсэн аж. 1917 оны хоёрдугаарсарын 13-нд Францын тагнуулын байгууллагатүүнийг баривчилжээ. Өмгөөлөгч нь түүнийгэлдвээрхамгаалж, жирэмсэн гэж хүртэл эрх баригчдад хэлэхийгхүссэн ч Матазөвшөөрсөнгүй. Түүнд өршөөл үзүүлэх хүсэлтийг Ерөнхийлөгч Пуанкаред уламжлаад ч нэмэрболсонгүй. Ингээд аравдугаарсарын 15-нд МатаХарийгбуудан хороов. Нүдээрүзсэн хүмүүсийн ярьснаарбол буудуулах үедээ нүдээ боолгохыг зөвшөөрөөгүй аж. Бас нэгзүйл хүссэн нь хундагадарс байв. Аягаар хийж өгсөн бордо дарсыг аажмаар уучихаад “Бибэлэн, залуусаа” гэж хэлсэн байна. Тиймтайван, аймшиггүй байхыгнь хараад алуурчид ихэд гайхсан ч буудсан сумМатагийн турьхан биеийг нүхэлж орох нь тэр. Энэ ажиллагааг удирдсан түрүүч дөхөж очоод аршил рүү нь дахин нэгсумзоов.
1917 оны долдугаарсард МатаХарийгГерманы талд чухал мэдээлэл дамжуулснаас Францын армийн хэд хэдэн дивизийг сүйрүүлсэн гэж буруутгаад улсын яллагч Андрей Мерне “Энэ эмэгтэйн учруулсан хохирлыгхарьцуулах юмгүй” гээд түүнийг“манай зууны аугаатагнуулч эмэгтэй” гэж нэрлэсэн байдаг. Британи, Голландын сөрөгтагнуулын дэд хурандааОрестПинто“Мата Хари яриангүй алдарцуутай болсон бүсгүй. Тэрбээр гайхалтай тагнуулч эмэгтэй болж олон түмний сэтгэлд үлдсэн юм” хэмээн хэлсэн аж.
Цаазлуулснаас нь хойш гурван жилийн дараа Данийн алдартай жүжигчин АстаНильсон тагнуулч эмэгтэйн дүрд тоглосон дуугүй кинохийжээ. Энэ домогтбүсгүйн тухай кино болон бусад уран бүтээл одоо хэр нь гарсаар байна. 1932 онд Марк Алданов “МатаХари” гэхнийтлэл бичсэн байдаг. Лейла Вертен бейкер 1992 онд бичсэн романаа энэ эмэгтэйн амьдрал, үхэлд зориулжээ. 2016 онд Бразилын алдарт Пауло Коэльо “Мата Хари. Тагнуулч эмэгтэй” роман хэвлүүлсэнньбий.
Бэлтгэсэн Р.Жаргалант