Вашингтон хот дахь Америкийн түүхийн үндэсний музейд тус улсын тэргүүн хатагтай нарын даашинзнуудаар үзэсгэлэн гаргажээ. “First Ladies” хэмээх эл үзэсгэлэнд Мишель Обама, Жаклин Кеннеди, Хиллари Клинтон, Лора Буш нарын гоёлууд тавигдсан байна. “Америкийн тэргүүн хатагтай нарын хувцасны загвар хэрхэн өөрчлөгдөж байсныг эндээс харж болно” хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагчид ярьжээ. Дашрамд сонирхуулахад, Жаклин Кеннеди, Элеонора Рузвельт нарын даашинзнууд үзэгчдийн анхаарлыг их татаж байсан гэнэ.